Нийтийн аж ахуйн салбарын байгууллагуудыг үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа цагдаа, онцгой байдал болон төрийн байгууллагын албан хаагчдад дэмжлэг үзүүлэн ажиллахыг даалгалаа
Өнөөдөр буюу 2021 оны 02-р сарын 11-ний өдөр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь Улаанбаатар хотын орон сууцны конторын үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй байгууллагын удирдлагуудтай цахим уулзалтыг зохион байгууллаа.
Тус цахим уулзалтаар салбарын байгууллагуудыг “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх” шийдвэрийг хэрэгжүүлж буй цагдаа, онцгой байдал болон төрийн байгууллагын албан хаагчдыг бие засах боломжоор хангах, халуун цайгаар ханган тэдний үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлж ажиллахыг даалгасан юм.
Иймд УОК-ын шийдвэрийг хэрэгжүүлж буй нийт цагдаа, онцгой байдал болон төрийн байгууллагын албан хаагчид нь үүрэгт ажилаа гүйцэтгэж байгаа харъяа газар нутагт байрлах орон сууцны конторт хандан, хамтран ажиллахад нээлттэй байгааг дуулгахад таатай байна.
---оОо---