БАРИЛГЫН САЛБАРЫН МАНЛАЙЛАГЧДЫГ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН, АЛТАНГАДАС ОДОНГООР ШАГНАСНЫГ ГАРДУУЛЛАА
Барилгын салбарт үр бүтээлтэй шинэ стандарт, шинэ чанарын жишиг тогтоон ажиллаж буй баялаг бүтээгчдийн төлөөллийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн Захиргаа удирдлагын газрын дарга Д.Баярсайхан нар хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020.10.01-ний өдрийн 123-р зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнагдсаныг гардууллаа.
“Үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, иргэдийг ажлын байраар хангах болон барилга, дэд бүтцийн салбарыг дэлхийн жишигт нийцүүлэн, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо нийгэм эдийн засгийн салбарт өндөр хувь нэмэр оруулж буй”
“Хурд” группийн төсөл хариуцсан захирал Лхагвасүрэнгийн Раднаацэрэн, “Дабль пирамид констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Мягмардэлгэрийн Болдсүх нарыг Хөдөлмөр гавьяаны улаан тугийн одон, “Саян Шинцэ” ХХК-ийн захирал Сайжрахын Шинэхүү, “Хангалын Эргэл-Эрдэнэ” ХХК-ийн ерөнхий захирал Долгорын Баатархүү, “ЧУЗ” ХХК-ийн ерөнхий захирал Долгорын Бямбацогт нарыг “Алтан гадас” одонг тус тус гардуулж Монгол Улсын бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж үлгэрлэн манлайлж буй хөдөлмөрчиддөө талархал илэрхийлэн халуун баяр хүргэлээ.