БАРИЛГА ХОТ, БАЙГУУЛАЛТЫН ДЭД САЙД Э.ЗОЛБОО “ДЭЛХИЙН ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 2020” ЦАХИМ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

          Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо Бүгд Найрамдах Солонгос Улсын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр онлайнаар зохион байгуулсан “Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагааны хурал-2020” сэдэвт арга хэмжээний “G2G” уулзалтад оролцов. ​Уулзалтаар БНСУ-ын ГДБТЯ-ны дэд сайд ноён Ён Сун Вонтой барилга, хот байгуулалтын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

              ​БНСУ-ын ГДБТЯ-ны дэд сайд Ён Сун Вон: ​Солонгосын талаас зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд оролцож байгаад талархал илэрхийлээд, БНСУ-ын эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Солонго-1, 2” төслийн явцын талаар мэдээлэл солилцлоо. ​Төслийн хүрээнд цар тахалтай холбогдуулан төслийн хэрэгжилтийн үеэр гарч болзошгүй сөрөг асуудалд Монголын талыг дэмжиж ажиллахыг хүсэв. ​

Мөн БНСУ-ын Засгийн газрын “КСТ” хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотноо Ухаалаг хотын хөгжлийн хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж байгааг онцоллоо. ​Солонгосын “Газар, орон сууцны корпораци”, Монголын “Төрийн орон сууцны корпораци” хоорондын хамтын ажиллагааг дэмжиж ажиллаж байгаагаа мэдээллээ. ​

Цаашид Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх дагуул хотын бүтээн байгуулалтад Солонгосын талын туршлагыг ашиглан энэхүү бүтээн байгуулалтад оролцох сонирхолоо илэрхийлэв.

​Монгол Улсын Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо: ​Монгол талаас энэхүү арга хэмжээнд урьж оролцуулж, цаг гаргаж байгаа явдалд талархал илэрхийлээд, Солонгос, Монголын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болж байгаа төдийгүй хоёр улсын яам хоорондын хамтын ажиллагаа өргөжиж байгааг тэмдэглэлээ. Мөн БНСУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Яармагын ус хангамж төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн явдалд талархал илэрхийллээ. ​БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих орон сууцны 3 төсөл, хөтөлбөрийн явцын талаар танилцуулан ​төслийн хүрээнд монголын талаас шаардагдах асуудалд дэмжиж ажиллахаа илэрхийлэв. ​Ирэх 4 жилд Монгол Улсын Засгийн газар барилга, хот байгуулалтын салбарт “150 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбогдуулан дээрх төслийн чухал үр нөлөөтэй гэдгийг онцлов. ​Солонгосын талаас орон сууцны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гэж буй явдалд талархал илэрхийллээ. ​Шинэ Засгийн газар, шинэ удирдлага багууд томилогдсонтой холбогдуулан хоёр улсын барилга, хот байгуулалтын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган ажиллахаа хэллээ.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан