БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР ДЭЛХИЙН БАНКНЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ АНДРЕЙ МИХНЕВИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд суурин төлөөлөгч Андрей Михневийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцлоо. Мөн Дэлхийн банкнаас гадаадын улс орнуудад хэрэгжүүлсэн орон сууцжуулалтын чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийн сайн туршлагыг судлах тухай санал солилцлоо. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад тус чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.
Сэтгэгдэл байхгүй байна
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.