БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР ШУТИС-ИЙН БАГШ, УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

Барилга,хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ШУТИС-ийн эрдэмтэн багш нар болон удирдлагуудтай уулзаж барилгын салбарын мэргэжилтэй ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх ахисан түвшний боловсролын зэргийг хангуулах үүднээс зөвлөлдөх уулзалт хийлээ. Мөн мэргэжилтэй боловсон хүчний ажиллах ажлын байрны хүрэлцээ, ажиллах нөхцөл бололцоо, дадлага эзэмшүүлэх сургалт, хүний нөөцийн талаар тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцлаа.  Уулзалтын үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ШУТИС-ийг бакалаврын зэрэгтэй оюутнуудыг Барилгын хөгжлийн төвөөр дамжуулан дипломын дараах сургалтанд хамруулж байх санал гаргалаа. Төрөөс баримтлах бодлогын хүрээнд мэргэжлийн захиалгаа БШУЯ-нд өгч нийслэл гэлтгүй орон нутгийн сургуулиудын оюутнуудын хамрах хүрээг анхаарч ажиллах талаар мэдээлэл солилцсон юм.Барилгын салбарын мэргэжилтэн бэлтгэх 20 гаруй дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг сайжруулан төрийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж цаашдын зорилго бодлогоо тодорхойллоо. 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан