БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР "НОГООН НУУР 1008 АЙЛЫН ОРОН СУУЦ" ТӨСЛИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа болон БХБЯ-ны удирдлагууд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барих “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн ажлын явцтай танилцлаа. 

Уг төслийн ажлыг ирэх онд шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд төслийн хүрээнд 21 давхар, зоорьтой, 8 блок барилга барих юм. Мөн авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалт өрнүүлэх юм.

Төслийн хүрээнд манай улс тухайн хорооллыг барих газрыг чөлөөлж, зураг төслийг бэлэн болгох үүрэг хүлээж байна. Мөн шаардлагатай дэд бүтцийг бүрэн гүйцэтгэж, төслийн барилгажих талбайг бэлтгэх, инженерийн хангамжийг хариуцах юм.

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл нь БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих юм.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан