Барилга,хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэх эрхт элчин сайд Филипп Мерлинийг хүлээн авч уулзлаа

Барилга,хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэх эрхт элчин сайд Филипп Мерлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Б.Мөнхбаатар Монгол Улс БНФУ-ын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр хамтран ажиллаж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцож түүнчлэн дагуул хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтад БНФУ-ын туршлагыг судлах, түүх, соёлын дурсгалт барилга, байгууламжийн хадгалалт, хамгаалалтын чиглэлээр хүний нөөцийг бэлтгэх талаар хэлэлцэж санал солилцлоо. БНФУ-аас уг асуудлыг дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлсэн үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө. 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан