УНДНЫ УСНЫ ЭХ ҮҮСВЭРИЙГ ХОС ШУГАМТАЙ БОЛГОХ АСУУДЛЫГ ШИЙДНЭ

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нарын хүмүүс Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Булган хангай хороололд байрлах 88 айлын инженерийн байгууламжийн газар, Шинэ Наран хорооллыг төлөвлөсөн газар, бүтээн байгуулалтуудын ажилтай танилцаж, иргэдийн тохитой тухтай амьдрах эхлэлийг төлөвлөлтийн дагуу хийгдсэн байгааг онцлон хэллээ. Мөн 7-р багийн цэвэр бохир шугамд холбогдсон, шинээр холбож байгаа айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцав. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нэг болон долдугаар багийн үлдсэн айл өрхүүдийг цэвэр бохирын шугамд холбох талаар тавьсан аймгийн удирдлагуудын саналыг дэмжин ажиллахаар боллоо.

Дараа нь аймгийн цэвэрлэх байгууламж, цэвэр усны Таруугийн эх үүсвэр зэрэг газраар орж, ажиллаж буй нөхцөл байдалтай танилцан, Таруугийн эх үүсвэрт 2.2 км, ф250мм-тай хос шугам, нэг гүний худаг, универсаль трактор зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо. Ундны усны хос шугамтай болсноор аваар ослын үед ээлжлэн ажиллуулах юм байна. Мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраар орж, аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй танилцан, барилгын материалын лабораторийг бэхжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөө барилгын техник хяналтын зардлаасаа авахыг ГХБХБГ-т үүрэг болголоо.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан