БАРИЛГА ХОТ, БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮН Э.БАТ-АМГАЛАН НАР БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА
Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нар Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлж буй барилгын ажлын төсөл хөтөлбөрүүд болон дахин барилгажуулах ажлын хүрээнд газар чөлөөлөлтөд хамрагдаж буй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр, Мамбадацан хийд орчимд "Залуус" хотхоны ашиглалтын шаардлага хангахгүй болсон 1, 2, 5, 8, 9 дүгээр байрыг дахин барилгуужуулах төслийн ажлыг эрчимжүүлж иргэдийг ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх шаардлагатайг онцоллоо.
Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 30, 31, 40, 41 дүгээр байрны гадна фасадыг дулаалах, 9 дүгээр хороонд үерийн далан барих ажлыг үе шаттай шийдвэрлэх, хөрөнгийн эх үүсвэрийг ирэх онуудын улс, орон нутгийн төсөвт тусгуулах чиглэлээр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нар хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.