БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАГНАЙСҮРЭНГЭЭР АХЛУУЛСАН “СУМЫН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЙН ТӨСӨЛ”-ИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлогын хүрээнд тусгагдсан “Сумын хөгжлийн стратегийн төсөл”-ийг боловсруулах ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 174 дүгээр тушаалаар байгуулав.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээр ахлуулсан тус ажлын хэсгийн эхний хурал 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж цаашид хийх ажлын төлөвлөгөө болон холбогдох шийдвэрүүдийг гаргав.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан