БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ТҮР ХАМААРАГЧ НОЁН МАКТУМ РАШИД АЛЬ-ХИБСИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар АНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын түр хамаарагч Мактум Рашид Аль-Хибсиг хүлээн авч, цаг үеийн асуудлаар санал солилцох уулзалт зохион байгуулав.
Уулзалтаар талууд хоёр улсын барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлсээр ирсэн хамтын ажиллагааны талаар дурдаж, цаашид улам бүр өргөжүүлэхээр санал нэгдэв.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй барилгын материалын сорил, шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлаар мэдээлэл солилцов.
Сэтгэгдэл байхгүй байна
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.