БАРИЛГЫН САЛБАРЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН, ТУС ЯАМАНД УДИРДАХ АЛБА ХАШИЖ БАЙСАН АХМАД ҮЕИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар /2020.09.07/-ны өдөр барилгын салбарын Гавьяат барилгачин, тус яаманд удирдах алба хашиж байсан ахмад үеийн төлөөллийг хүлээн авч уулзав.
Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойн мэндийг Барилга, хот байгуулалтын сайдаас уулзалтад хүрэлцэн ирсэн төлөөлөлд хүргэж, Үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд Хот байгуулалт, барилга, нийтийн аж ахуйн салбарын чиглэлээр хийж хэрэгжүүлэх бодлого чиглэлээ танилцуулж, харилцан санал солилцов.
(1) Сэтгэгдэл
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.