АРХАНГАЙ АЙМАГТ ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮНЭ ТАРИФЫН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Зүүн өмнөд говийн хот байгуулалт хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн МОН3388/3713 төслийн хүрээнд “Цэвэрлэх байгууламжийн технологи үйл ажиллагаа, эрсдэлийг бууруулах арга хэмжээний сургалт, цэвэр, бохир усны үнэ тарифын хэлэлцүүлэг” Архангай аймгийн Цэцэрлэг хотод 2020 оны 9 сарын 03-04 нд зохион байгуулагдаж байна.

Сургалт, хэлэлцүүлэгт БХБЯ, Хот суурины ус хангамж, ариутгах татуурга, ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл, төсөлд хамрагдсан Архангай, Булган, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгуудын Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын удирдлага, инженер, техникийн ажилтнууд болон төслийн зөвлөх, гүйцэтгэгч компаниудын төлөөлөл оролцож байна.

Тус арга хэмжээгээр шинэ цэвэрлэх байгууламжийн технологийн горим, бохир усыг зөвшөөрөгдөх хэмжээнд цэвэрлэх, лагийг бүрэн боловсруулж бордоо, түлш хийх, ашиглалтын үеийн эрсдэлийг тодорхойлох, онцгой үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх сэдвээр сургалт, цэвэр бохир усны үнэ тарифын хэлэлцүүлэг хийгдэж, зөвлөгөө, мэдээлэл солилцлоо.

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан