НИЙСЛЭЛИЙН 116 ДУГААР СУРГУУЛЬД БРАЙЛЬ АТЛАС ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Нийгмийн хариуцлагын хүрээнд 2018 оноос БХБЯ, ГЗБГЗЗГ-аас харааны бэрхшээлтэй иргэд, сурагчдад зориулсан 4 төрлийн брайль газрын зургийг зохион, хэвлүүлсээр ирсэн. Үүнд: Дэлхийн газрын зураг, Монгол орны засаг, захиргааны зураг, 116 дугаар сургууль орчмын тойм зураг, 116 дугаар сургуулийн хашаан доторх тойм  зураг.

 БХБЯ, ГЗБГЗЗГ-аас 2020 оны хичээлийн жилд зориулан Монгол улсад анх удаа харааны бэрхшээлтэй иргэд, сурагчдад зориулсан Монгол Улсын брайль атлас зохион, Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуульд Монгол орны газрын зургийг аймаг тус бүрээр нь дэлгэрэнгүй атлас болгон сургалтад хэрэглэхэд зориулсан брайль тэмдэглэгээтэйгээр хэвлэн хүлээлгэн өглөө.  Брайль атлас хүлээлгэн өгөх арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Барилга, хот байгуулалтын яамны ТЗУГ-ын дарга Д.Баярсайхан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү нарын албаны хүмүүс оролцлоо.

Брайль атласыг 21 аймаг, нийслэлийн хил, сумын хил, сумын төв, томоохон гол, нуур, тэдгээрийн нэр гэсэн агуулгатайгаар 1:200000-1:1700000-ны масштабаар зохиосон.

Брайль газрын зураг нь харааны бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн ба хараагүй иргэдэд зориулан газрын зургийн шугаман элементийг товойлгон дүрслэх байдлаар, нэрийг брайль бичгээр бичсэн төдийгүй харааны тодорхой хувийн алдагдалтай иргэдэд зориулан өргөн зураас, том үсгээр дүрсэлсэн.

Харааны бэрхшээлтэй иргэд, сурагчид Монгол улсын брайль атласаар дамжуулан засаг захиргааны нэгж болон томоохон гол, нуурын нэр, байршил, хэлбэр, хэмжээг мэдэж авах боломж бүрдэж байна.

Брайль атласыг олон улсын стандартад нийцсэн арга, технологиор гүйцэтгэлээ.

 БХБЯ, ГЗБГЗЗГ


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан