ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦЛОО

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон БХБЯ-ны удирдлагууд Монголын барилга, нийтийн аж ахуй, хот байгуулалт, геодези, зураг төслийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл, удирдлагуудтай уулзаж санал солилцлоо. Уулзалтаар барилгын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, цаашид авах арга хэмжээ болон БХБЯ-наас 2020-2024 онуудад авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон бүтээн байгуулалт, бодлого, арга хэмжээг танилцуулан мэдээлэл, зөвлөмж өгч ажиллалаа. 
- Дагуул хотуудыг хөгжүүлэх мега төслүүд, гурван хэмжээст кадастрын мэдээллийн нэгдсэн системийг байгуулж нэвтрүүлэх, ипотекийн зээлийн хүү бууруулах,сумын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх,150 мянган айл , орон сууц үндэсний хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн дэд бүтцийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, барилгын салбарын хяналтын тогтолцоог сайжруулах, нэг маягийн зураг төсөл боловсруулах, хэрэглэх зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга мэдээлэл өгч санал дүгнэлт гаргалаа. Уулзалтын үр дүнд төр болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулан цаашид яамнаас хэрэгжүүлэх арга хэмжээ болон барилгын материалын чанарыг сайжруулах,  засгийн газрын мөрийн хөтөлбөр, бодлого чиглэлийг дэмжиж хамтарч ажиллахаар боллоо. 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан