Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа

Уулзалтын эхэнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ноён Кобаяши Хироюкид хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлээд хэд хэдэн чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дуулгав.

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшгийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох Шинэ зуунмод, Майдар хотуудын ерөнхий төлөвлөлтийг цогцоор нь хийх ажилд Японы туршлагыг ашиглах хүсэлтэй байна гэж сайд Б.Мөнхбаатар онцоллоо.

Ялангуяа хот төлөвлөлтийг эхнээс нь зөв хийх үүднээс Япон Улсад хот төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлээр сургах Монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг хэлсэн юм.

Мөн байгалийн гамшиг тэр дундаа газар хөдлөлт, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд барилгын чанар, стандартыг сайжруулах чиглэлд ч хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Ноён Кобаяши Хироюки хариу талархал илэрхийлээд дээрх чиглэлд хамтран ажиллах талаар судалж, хариу өгнө гэлээ.

Уулзалтад Барилга, хот байгуулалтын яамны БТГ-ын дарга Ц.Баярбат, ХБГБХЗГ-ын дарга Б.Гүнболд, ГХАХ-ийн дарга Б.Алтайбаатар, ББМҮБХЗГ-ын дарга Д.Гантулга, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд байлцлаа.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан