Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдахаар төлөвлөгдсөн “Сумын төвийн хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн орон нутагт ажиллаж байна

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдахаар төлөвлөгдөөд буй “Сумын төвийн хөгжил” хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо, яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн газрын дарга нарын хамтаар орон нутагт ажиллаж байна.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй албаныхан эхлээд Төв аймгийн Баян-Өнжүүл, Бүрэн сумдын удирдлагуудтай уулзаж, сумын одоогийн нөхцөл байдалтай танилцав.

Өмнө нь хэрэгжиж эдгээр сумдад “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөр хэрэгжсэн юм байна. Энэ үеэр сайд болон албаныхан төслийн хүрээнд хийгдсэн дэд бүтцийн ажлуудтай танилцаж, ашиглалтын үйл ажиллагааг газар дээр нь үзэж, харьцуулалт хийж, санал солилцлоо.

Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт сумдад ажиллав

Үргэлжлүүлэн Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар албаныхны хамтаар Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт сумдад хэрэгжсэн “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн ажлын үр дүнтэй танилцсан юм.

Энэ үеэр сайд тэргүүтэй яамны газрын дарга нар аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, мэргэжлийн заавар, зөвлөмж өгсөн.

Дэд сайд Э.Золбоо тэргүүтэй албаныхан Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Лүн сумдад ажиллав

Барилга, хот байгуулалтын сайд сайд Э.Золбоо, тус яамны газрын дарга нар Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Лүн сумдын удирдлагуудтай уулзаж, “Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд хийгдсэн дэд бүтцийн ажлуудтай танилцаж, цаашид сумдыг хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцож, шинээр хэрэгжүүлэхээр бэлтгэж буй “Сумын төвийн хөгжил” хөтөлбөрийн талаар ярилцав.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Хэнтий аймгийн Батноров, Баян-Овоо, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумдад ажиллаж байна


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан