БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР ЯПОНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГ /ЖАЙКА/-ИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ХАТАГТАЙ ТАМУРА ЭРИКОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Японы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /ЖАЙКА/-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Тамура Эриког хүлээн авч уулзав.  

 

Хатагтай Тамура Эрикогийн зүгээс Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсонд баяр хүргэж, ЖАЙКА-тай өрнүүлж буй хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

 

Талууд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон цаашдын хамтын ажиллагааны хүрээнд дагуул хотын бүтээн байгуулалт, эдийн засгийн чөлөөт бүс, барилгын материалын лаборатори, цэвэрлэх байгууламжийн чиглэлийн талаар нээлттэй санал, мэдээлэл солилцож, эл асуудлаар дахин ажил хэргийн түвшинд уулзахаар харилцан тохиролцсноор уулзалт өндөрлөв.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан