БХБ-ын сайд Г.Мөнхбаяр Элчин сайд Шин Хаймин-г хүлээн авч уулзлаа

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд Шин Хаймины хүсэлтээр уулзан санал солилцож, хамтын ажиллагааны гараагаа эхэллээ. Хоёр улсын Төрийн тэргүүний айлчлал, Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр тус салбарт холбогдох олон гэрээ хэлэлцээр хийж, тус улсын Засгийн газраас 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болсон билээ. Тиймээс Монгол, Хятадын барилга, хот байгуулалтын салбарын хамтын ажиллагаа одоо зөвхөн хэрхэн ажиллах, хамтын ажиллагаагаа уялдуулаад оршино гэдэг дээр уулзалтын үеэр сайдууд санал нэг байв. Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Улаанбаатар хотын 7, 14 дүгээр хорооллын орон сууц, Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийг чухалчилж байлаа.

Уулзалтын үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин Нийслэл хотын дарга, Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан туршлагатай хүн Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсонд баяртай байгаагаа илэрхийлээд, түүнийг Хотын даргаар ажиллаж байх үед Бээжингийн гудамж байгуулагдаад зогсохгүй, газар дорх байгууламж, шугам сүлжээний ажлыг иж бүрнээр нь хийж дуусгасанд талархаж явдгаа уламжлав.

Элчин сайдтай хийсэн уулзалтынхаа төгсгөлд Барилга, хот байгуулалтын сайд БНХАУ-ын Орон сууц, хот, хөдөөгийн бүтээн байгуулалтын сайдыг урьж байгаагаа илэрхийлсэн юм.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан