БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН АЛБАН ДААЛГАВАР
“Коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр орон сууц, нийтийн аж ахуйн салбарын байгууллагуудад авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Дэлхий нийтэд Коронавируст халдвар тархаж, мэргэжлийн байгууллагын үнэлгээгээр манай улс халдвар тархах эрсдэл “маш өндөр” түвшинд үнэлэгдсэн, зарим улс оронд цэвэрлэх байгууламж, бохир усны цооногоос коронавируст халдар илэрсэн талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Иймд тус өвчний халдвар тархаж болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Аймаг, нийслэлийн Засаг дарга болон Орон сууц, нийтийн аж ахуйн мэргэжлийн байгууллагуудад албан даалгавар хүргүүллээ.
|
Сэтгэгдэл байхгүй байна
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.