Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хуралдаан боллоо

          Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хуралдаан өчигдөр буюу 2018 оны 01 сарын 15-ны өдөр боллоо. Уг хуралдаанаар “Төсвийн ерөнхийлөн захирагчтай Төсвийн шууд захирагч /Төрийн нарийн бичгийн дарга/-ийн 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд 2017 оны жилийн эцсийн байдлаар хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ”, “Засгийн газрын 2017 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан”, “Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн төслүүдийн зээлийн асуудлыг шийдвэрлүүлэх санал боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэх”, “Эрдэнэт хотын бохир ус, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл” төслийн хэрэгжилтэд хийсэн хяналт- шинжилгээ, дотоод аудитын тайлан”,“Төсвийн ерөнхийлөн захирагчтай Төсвийн шууд захирагч /Төрийн орон сууцны корпораци/-ийн 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд 2017 оны жилийн эцсийн байдлаар хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ”, “Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан” зэрэг нийт 11 асуудлыг хэлэлцлээ.

        Түүнчлэн Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд тусгагдсан зөвлөмжийг хэрэгжүүлж, яамны болон харъяа байгууллага, газар, хэлтсийн төлөвлөгөө, мэргэжилтнүүдийн үр дүнгийн гэрээнд тодорхой тусган, хэрэгжилтийг хангаж, дүнг улирал тутам тайлагнаж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга болон харъяа байгууллага, газар, хэлтсийн дарга нарт үүрэг болголоо.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан