Барилгын салбарын ажиллах хүчний эрэлтийг тодорхойлох онлайн судалгаанд хамрагдахыг урьж байна

Барилга, хот байгуулалтын яам нь Барилгын хөгжлийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, барилгын салбарын мэргэжлийн холбоодтой хамтран “Барилгын салбарын ажиллах хүчний эрэлтийг тодорхойлох онлайн судалгаа”-г улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэхүү судалгаагаар барилгын салбарын ажиллах хүчний өнөөгийн байдал, ирэх нэг жилийн хугацаанд хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байх ажиллах хүчнийг ажил мэргэжил, үйл ажиллагааны чиглэл, байршлаар тодорхойлон салбарын бодлого боловсруулагчид, бусад хэрэглэгчдийг мэдээллээр хангах зорилготой юм. Түүнчлэн барилгын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгж байгууллагыг хамруулж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх бөгөөд та бүхэн үр дүнгийн тайлан, мэдээллийн санг хүний нөөцийн бодлого төлөвлөхөд тулгуур мэдээлэл болгон ашиглах боломжтой юм.



Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан