Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн ээлжит хуралдаанаар аймгуудын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ
Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2020.01.15/ боллоо.
Энэ удаагийн хуралдаанаар аймгуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой нийт 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн гишүүдийн өгсөн санал зөвлөмжийг тусган Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр дараах асуудлуудыг дэмжлээ. Үүнд:
1.Архангай аймгийн төв “Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” ;
2.Зүүн бүсийн тулгуур төв “Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” ;
3.Өвөрхангай аймгийн төв “Арвайхээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”;
4.Баруун бүсийн тулгуур төв “Завхан аймгийн төв Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”;
Түүнчлэн “Алтанбулаг хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил”-ыг холбогдох мэргэжлийн орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр болсон бол “Замын-Үүд” хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, “Бичигт” хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг холбогдох мэргэжлийн орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.