Барилгын салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх шалгалтын тест, мэргэжлийн ур чадварын шалгалтын даалгаврыг эцэслэн баталлаа
“Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөл”-ийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ээлжит хуралдаан боллоо.
Хуралдааны үеэр Зөвлөлийн ажлын албаны дарга М.Батбаатар “Мэргэжлийн зэрэг олгох, сунгах, багц цаг тоолох сургалт”-ын явц, шалгалтын нэгдсэн дүнг Зөвлөлийн гишүүдэд танилцуулж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан тус зөвлөлийн гишүүдээс өгсөн саналыг тусгаж, цаашдын арга хэмжээнд анхаарч ажиллахаар тогтлоо.
Мөн Барилгын хөгжлийн төвийн дэд захирал М.Ибрай “Барилгын салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх шалгалтын тест, мэргэжлийн ур чадварын шалгалтын даалгавар”-ыг боловсруулсан тухай багц асуудлыг танилцуулав.
“Барилгын салбарын мэргэжилтний мэргэшил дээшлүүлэх шалгалтын тест, мэргэжлийн ур чадварын шалгалтын даалгавар”-ыг боловсруулах ажлын хүрээнд:
1. БАГЦ I: ЗУРАГ ТӨСЛИЙН - I
2. БАГЦ II: ЗУРАГ ТӨСЛИЙН - II
3. БАГЦ III: ЗУРАГ ТӨСЛИЙН -III
4. БАГЦ IV: УГСРАЛТ, ЗАСВАРЫН АЖЛЫН БОЛОН АШИГЛАЛТЫН -II
5. БАГЦ V: УГСРАЛТ, ЗАСВАРЫН АЖЛЫН БОЛОН АШИГЛАЛТЫН -II
6. БАГЦ VI: БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН
7. БАГЦ VII: БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МАШИН ТӨХӨӨРӨМЖИЙН
8. БАГЦ VII:ТӨСӨВЧНИЙ БОЛОН ЭДИЙН ЗАСАГЧИЙН чиглэлээр боловсруулсан шалгалтын тест, шалгалтын даалгаврын талаар зөвлөлийн гишүүдээс тодруулга авч, эцэслэн баталлаа.
Дээр дурдагдсан найман багц тест, шалгалтын даалгаврыг “Монголын барилгын инженерүүдийн холбоо”, “Монголын ус сувгийн үндэсний ассоциаци”, “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” болон иргэн Д.Цэвэлмаа Ю.Чүлтэм, Д.Лханаг, С.Оюунчимэг нараар удирдуулсан зөвлөх багууд боловсруулсан байна.