Геодезийн салбарт үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг төрийн дээд одон, тэмдгээр шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 200 дугаар зарлигаар геодезийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг төрийн дээд одон тэмдгээр шагнаж урамшуулсныг УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнөөдөр /2019.11.21/ гардуулж, баяр хүргэлээ.
Төрийн дээд шагнал “Алтангадас одон”-оор “Аварга геопроект” ХХК-ийн лабораторийн эрхлэгч Дорлигжавын Оюунцэцэгийг,
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор "Инженер геодези” ХХК-ийн захирал Чойжилын Цэрэнбат нарыг тус тус шагналаа.
Сэтгэгдэл байхгүй байна
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.