Барилгын салбарын ажиллах хүчний эрэлтийг тодорхойлох судалгаа орон даяар явагдаж байна
Барилга, хот байгуулалтын яамнаас Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институттэй хамтран энэ онд барилгын салбарын ажиллах хүчний эрэлтийг тодорхойлох судалгааг орон даяар явуулж байна.
Уг судалгаа нь барилгын салбарт 2020 онд хэрэгцээтэй байх ажиллах хүчнийг ажил мэргэжил, байршлаар тодорхойлж, салбарын бодлого тодорхойлогчид, дээд болон мэргэжлийн боловсрол сургалт, хөдөлмөр эрхлэлтийн талаарх бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчид, судлаачид болон бусад хэрэглэгчдийг мэдээллээр хангах зорилготой юм.
Барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, бригад, иргэд Та бүхэн доорх холбоосоор бүртгүүлж, судалгаандаа идэвхтэй хамрагдана уу.
1. Судалгааны асуулга бөглөх вэб хуудас руу нэвтрэх http://rilsp.gov.mn/barilga/
Вэб хуудас руу нэвтэрснээр судалгааны программ руу нэвтрэх болон бүртгүүлэх дараах цонх гарч ирнэ.
2. Бүртгүүлэх
3. Бүртгүүлэх хэсгээс
- Байгууллага
- Бригад
- Хувь хүн гэсэн төлөвөөс өөрт тохирох сонголтыг хийж бүртгүүлнэ.
4. Бүртгүүлсэн нэвтрэх нэр, нууц үгээр программд нэвтэрч, судалгааны асуулгыг бөглөнө.
Судалгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах утаснаас лавлана уу.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт: 77121286
Дэлгэрхишиг: 88002247
Жаргалсайхан: 99102997
Хүрэл-Эрдэнэ: 99089216