“ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙ-2016” ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

“Газрын харилцааны ажилтны өдөр" жил бүрийн 5 дугаар сарын эхний Ням гарагт тохиодог билээ. Уг тэмдэглэлт өдөр болон монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар хамтран газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын бүрдүүлэгч, хэрэглэгч төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудыг оролцуулан 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Соёлын төв өргөөнд “ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙ-2016” ФОРУМ зохион байгуулах гэж байна. Форумын үеэр "Төрөөс газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарт баримтлах бодлого"-ыг хэлэлцүүлэх тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. http://geoportal.mn/link.aspx Дэлгэрэнгүй мэдээллийг: 262582 утсаар лавлана уу.  


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан