Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар “Барилга.мн” сайтын гишүүн байгууллагуудын уулзалтад оролцлоо
“Барилга.МН” сайт гишүүн байгууллагуудынхаа удирдах албан тушаалтан, захирлуудын дунд “VIP” чөлөөт уулзалтыг өчигдөр /2019.10.23/ зохион байгууллаа.
Уулзалтын хүндэт зочноор Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар оролцож барилгын салбарын бодлого, үйл ажиллагаа, цаашдын чиг хандлагын талаар танилцуулж, бизнес эрхлэгчидтэй төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарц, боломжийг бий болгоход санаа бодлоо солилцон ярилцлага өрнүүллээ.
Мэдээлэл, мэдлэг, үр дүн өгсөн энэхүү уулзалтын төгсгөлд дэд сайд Б.Мөнхбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй тодорхой сэдвийн хүрээнд холбогдох төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан уулзалтыг цаашид давтамжтайгаар хийж байх болно гэдгийг онцоллоо.