Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийн зар

Барилга хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар хамтарч 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг "Барилгын Хөгжлийн Төв" ТӨААТҮГ-ын хурлын зааланд зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлгийн хөтөлбөрийг эндээс татаж авна уу.

Тус хэлэлцүүлэгт холбогдох төрийн захиргааны төв байгууллагууд, төрийн захиргааны байгууллагууд, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагууд, мэргэжлийн төрийн бус байгууллагагуудын төлөөллүүд болон холбогдох хууль, тогтоомж, журмыг боловсруулж буй Ажлын хэсгийн төлөөллүүдийг оролцуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Барилга, хот байгуулалтын яамны албан ёсны вэб хуудсанд саналаа өгөх хүснэгтийн хамт байршуулсан болно. Саналаа албан бичгээр болон холбогдох мэргэжилтний албан ёсны имэйл хаягаар ирүүлнэ үү.

Холбогдох хаяг:

Засгийн газрын байр 12

Барилгачдын талбай 3

Улаанбаатар 15170

Монгол Улс

Холбогдох мэргэжилтэн:

С.Болороо – БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн

Утас: 976-76003333 (1170)

Имэйл хаяг: boloroo.s@mcud.gov.mn

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан