БАРИЛГЫН САЛБАР ЖИЛ БҮР 8-9 МЯНГАН ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТНААР ХҮЧ СЭЛБЭН ӨРГӨЖИЖ БАЙНА

     Барилга, хот байгуулалтын салбар бол Монгол улсын бүтээн байгуулалтын гол талбар. Энэ ч утгаараа нийгэм, эдийн засгийн хөгжилд хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Монгол улсын барилгын салбар зах зээлийн давлагаа, эдийн засгийн хямралын үед хүнд нөхцөл байдалд орж байсан ч эдийн засаг сэргэхийн хэрээр салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, үйл ажиллагаа өргөжин тэлж, хямралаас гарч байна.  

Үүнийг албан статистик мэдээ харуулж байна.  

Барилгын салбараас Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулсан хувь хэмжээ:  
2016 оны байдлаар 949,0 тэрбум төгрөг 
2018 оны байдлаар 1 их наяд 45.2 тэрбум төгрөг болж 10.1 хувиар өссөн

Улсын хэмжээнд хийгдсэн барилга угсралт, их засварын хэмжээ:
2016 оны байдлаар 3 их наяд 356.3 тэрбум төгрөг
2018 оны байдлаар 4 их наяд 9.8 тэрбум төгрөг болж 19.4 хувиар нэмэгджээ. 

Улсын төсөвт төвлөрүүлсэн татварын орлогын хэмжээ: 
2017 оны байдлаар 118 тэрбум төгрөг
2018 оны байдлаар 134.1 тэрбум төгрөгийг улсын төсвийн орлогод төвлөрүүлж 12 хувиар нэмэгдсэн байна.

Барилгын салбарт ажиллагсдын дундаж цалин:
2016 оны байдлаар 778 мянган төгрөг
2017 оны байдлаар 842 мянган төгрөг
2018 оны байдлаар 931 мянган төгрөг 
2019 оны 1-р улирлын байдлаар 1 сая 123 мянган төгрөг болж ажиллагсдын дундаж цалин 2016 оноос 30.7 хувиар өссөн байна.

  Энэ жил барилгын салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,9 их наяд төгрөг буюу түүхэнд байгаагүй гэж хэлж болохуйц их хэмжээний хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. 

Одоогийн байдлаар Барилга, хот байгуулалтын салбарын хэмжээнд нийт 6947 тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа эрхэлж, 2018 оны байдлаар 76596 ажлын байрыг бий болгосноос 56.6  мянга нь барилга угсралт, 10.0 мянга нь барилгын материалын үйлдвэрлэл, 7.7 мянга нь нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ, 1.0 мянга нь хот төлөвлөлт, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, 0.2 мянга нь газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн чиглэлээр ажиллаж буй бөгөөд жил бүр 8-9 мянга орчим суралцагч, инженер, техникийн ажилтнаар хүч сэлбэн өргөжиж байна. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ


(3) Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Болормаа[127.0.0.1]

Барилгын инжинер болоход ямар хичээл дээ сайн ахиц гаргах вэ

2024-05-05 23:59:20 0 0 Хариулах

Болормаа[127.0.0.1]

Барилгын инжинер болоход ямар хичээл дээ сайн ахиц гаргах вэ

2024-05-05 23:59:20 0 0 Хариулах

Болормаа[127.0.0.1]

Барилгын инжинер болоход ямар хичээл дээ сайн ахиц гаргах вэ

2024-05-05 23:58:31 0 0 Хариулах
Шинэ мэдээ
Их уншсан