ЗАРЛАЛ

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 93 жилийн ой, Барилгачдын өдөр-ийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ажиллаж байна.

Барилгачдын баяраар тухайн онд ажил үйлсээрээ салбартаа тэргүүлсэн оны шилдэг арван аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж, далбааг нь Барилгачдын талбайд бүтэн жилийн турш өргөн мандуулж, алдаршуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтыг Барилга, хот байгуулалтын Сайдын 2019 оны 140 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Барилгын салбарын оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах журам-ын дагуу хүлээн авна. Иймд оны Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага-д нэр дэвших хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын материалыг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Барилгын хөгжлийн төвийн 313 тоот өрөөнд хүлээн авч байна.

 

Жич: Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 140 дүгээр тушаалаар баталсан Барилгын салбарын оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах журам-ыг ЭНДЭЭС болон www.barilga.gov.mn цахим хуудсаас татаж авна уу.

Холбоо барих утас: 11-316304, 11-320965

Барилга, хот байгуулалтын яам

Барилгын хөгжлийн төв

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан