“Монголын барилгын хөгжлийн” форум болно

Монголын барилгын үндэсний ассоциациас санаачлан зохион байгуулж буй “Монголын барилгын хөгжлийн” форум энэ сарын 25-ны өдөр болох гэж байна. Форумд Барилга, Хот Байгуулалтын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Салбарын мэргэжлийн холбоод, судлаачид, Барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, Гадаадын зөвлөх экспертүүд оролцох юм. 

Уг форумаар Төрөөс барилгын салбарт баримтлах бодлого, түүний салбарын хөгжилд үзүүлэх нөлөө, бүтээн байгуулалтын хөгжлийн боломжууд, салбарын хөгжлийг дэмжихэд Төрийн бус байгууллагуудын үүрэг оролцоо, Үл хөдлөх хөрөнгийн одоогийн байдал, хөгжлийн чиг хандлага, ногоон барилгын үзэл баримтлал, ногоон хөгжлийг дэмжих, Дэлхийн технологийн хөгжил, Барилгын салбарын инноваци, Монголын барилгын салбар дахь дэвшилтэт технологийн хөгжил зэрэг асуудлуудыг хөндөнө.

Салбар бүрийн төлөөлөл оролцох уг форумын хүрээнд: 

-Барилгын салбарын өнөөгийн болон ойрын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, барилга, бүтээн байгуулалтын салбарын бүхий л оролцогч талуудын үр ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлэх;

-Хэрэглэгч, олон нийтэд барилгын салбарын шинэ дэвшилтэт технологи, инновацийн талаар хэрэгцээт мэдээ мэдээллийг өгөх замаар хэрэглэгчийн боловсролын түвшинг дээшлүүлэхэд нөлөөлөх;

-Салбарын бизнес эрхлэгчдэд үл хөдлөх хөрөнгийн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгч, ногоон барилгын үзэл баримтлалыг хуваалцах, хөрөнгийн менежментийн зөв шийдлийг тодорхойлох;

-Төрөөс баримтлах бодлогын баримт бичигт форумаас гарсан санал, дүгнэлтийг тусгуулах, хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагуудын оролцоог хангах

МОНГОЛЫН БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ

 

2019 оны 04 дүгээр сарын 25                                                                                                            Шангри Ла зочид буудал, Хурлын танхим

 

Хөтлөгч, Модератор: Д.Жаргалсайхан - Эдийн засагч, Де Факто Институтын захирал

 

13:00 – 14:00

Угталт / Бүртгэл

14:00 – 14:05

НЭЭЛТ

Д.Цэрэнжигмэд - МБҮА-ийн Ерөнхийлөгч

14:05 – 14:10

НЭЭЛТ

Х.Баделхан - Барилга, хот байгуулалтын сайд

14:10 – 14:15

МЭНДЧИЛГЭЭ

Ази ба Баруун Номхон Далайн Орнуудын Гэрээлэгчдийн Ассоциациудын ОУ-ын Нийгэмлэгийн Ерөнхийлөгч

14:10 – 14:20

ИЛТГЭЛ: Төрөөс барилгын салбарт баримтлах бодлого

Л.Батжаргал -  БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга

14:20 – 14:30

ИЛТГЭЛ: Монгол улсын эдийн засгийн хөгжлийг дагасан аж үйлдвэрлэл, хот байгуулалтын боломж

Д.Цэнд - МБҮА-ийн УЗГ, Гэрэгэ групп ХХК-ийн Захирал

14:30 – 15:00

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Салбарын бодлого, бүтээн байгуулалтын хөгжлийн чиг хандлага

Панелист: БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал, МБҮА-ийн Дэд ерөнхийлөгч, Заг групп ХХК-ийн Захирал Б.Нэмэхбаатар, МБҮА-ийн УЗГ, Гэрэгэ групп ХХК-ийн Захирал Д.Цэнд, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ц.Тулга, Үндэсний хөгжлийн газрын Судалгаа шинжилгээний газрын дарга А.Мөнхболд

15:00 – 15:10

ИЛТГЭЛ: Үл хөдлөхийн салбарт технологийн үзүүлэх нөлөөлөл

Б.Жавхлан - Ди Си Жи Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал

15:10 – 15:20

ИЛТГЭЛ: Барилгын салбарын ногоон хөгжил

Б.Наранчанга - МБҮА-ийн УЗГ, Номин Констракш Девелопмент Групп-ийн Төсөл хариуцсан захирал

15:20 – 15:50

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Үл хөдлөх хөрөнгийн хөгжлийн чиг хандлага, ногоон барилга

Панелист: МБҮА-ийн Дэд ерөнхийлөгч, Номин Констракш Девелопмент Групп-ийн Гүйцэтгэх захирал Б.Хүрэлхүү, МБҮА-ийн УЗГ, М-Си-Эс Эстэйтс ХХК Үйл ажиллагаа хариуцсан Дэд захирал Ц.Эрдэнэбат, Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний хяналтын газрын дарга Ц.Атаржаргал, Ногоон Санхүүгийн корпорацийн , Сингапурын Гэрээлэгчдийн Ассоциацийн Ерөнхийлөгч Kenneth Loo

15:50 – 16:00

ИЛТГЭЛ: Барилгын салбарын цахим хувьсгал

Г.Батсүх - МБҮА-ийн УЗГ, Барилга МН ХХК-ийн Захирал

16:00 – 16:10

ИЛТГЭЛ: Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх нь

А.Энхгэрэл - МБҮА-ийн УЗГ, Монгол Базальт ХК-ийн Гүйцэтгэх захирал

16:10 – 16:40

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Барилгын салбарын инноваци, шинэ дэвшилтэт технологи

Панелист: Монгол Базальт ХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболд, Премиум Группийн Сургалт, судалгаа хөгжүүлэлтийн албаны дарга Н.Ундрах, М Си Эс Проперти ХХК-ийн, Инженеринг Бизнес хөгжлийн албаны дарга, Оюу Толгой Гүний уурхайн барилга байгууламж төслийн Барилга угсралтын менежер Ц.Пүрэвжамц, Ногоон барилгын хүрээлэнгийн УЗГ Б.Батжав

16:40 – 17:00

Санал дүгнэлт / Хаалт

17:00 – 19:00

Завсарлага / Нэтворкинг арга хэмжээ (нэрийн хуудастай ирэх)

19:00 – 23:00

МБҮА-ийн 10 жилийн ойн баярын хүлээн авалтын арга хэмжээ

Жич: Монголын Барилгын Хөгжлийн Форумын туршид буюу 13:00 – 19:00 цагийн хооронд МБҮА-ийн гишүүн байгууллагуудын үзэсгэлэнгийн арга хэмжээ явагдана

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан