ЗҮҮН ӨМНӨД ГОВИЙН ХОТ БАЙГУУЛАЛТ, ХИЛИЙН ОЙРОЛЦОО СУУРИН ГАЗРУУДЫН ХӨГЖЛИЙН МОН-3388 ТӨСӨЛ
Төслийн зорилго: Төсөлд хамрагдсан хотуудын хөгжлийг үр ашигтай зөв төлөвлөх, чанартай, найдвартай өргөн хүрээг хамарсан нийтийн аж ахуйн үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэхэд оршино. Төслийн хүрээнд Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь аймгийн төвүүдэд био өнгөр тогтоогч бүхий идэвхжүүлэгч лагийн технологи ашигласан орчин үеийн үр ашигтай цэвэрлэх байгууламж барина.
Шинэ цэвэрлэх байгууламж барьснаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багасч, оршин суугчдын ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэнэ.
Төслийн зорилтууд:
Зорилт 1. Төслийн удирдлага, зөвлөх үйлчилгээ үзүүлэх ;
Зорилт 2. Цэвэрлэх байгууламжийн барилга, угсралтын ажил, тоног төхөөрөмжийн угсралтын ажлуудыг дуусгах ;
Зорилт 3. Төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжууд болон цэвэрлэх байгууламжаас гарах лагийг боловсруулж, хөрсний бүтцийг сайжруулахад ашиглах шахмал түлш хийх.
Төслийн хүрээнд хийгдсэн томоохон ажлууд:
1. Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын цэвэрлэх байгууламжийн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулалтын ажил бүрэн дуусч барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажиллаж, ашиглагч байгууллагад хүлээлгэн өгсөн.
2. Арвайхээр хотын 1, 9, 10, 11-р хорооны гэр хорооллын 3 байрлалд 80 өрх болон Архангай аймгийн Цэцэрлэг хотын 1,2,3,4,5-р хорооны 80 өрхөд тус тус битүү доторлогоотой, суллах боломжтой сайжруулсан нүхэн жорлон барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн. Мөн дээрх 160 өрхийн бохир усыг соруулахад зориулан бохирын тусгай зориулалтын машин механизмыг ханган нийлүүлсэн.
3.Өмнөгөвь аймгийн Даланзадгад хотын цэвэрлэх байгууламжийн ЦДАШ-ын угсралтын ажил, дэд өртөөний барилга, трансформаторын угсралтын ажил бүрэн хийгдэж дууссан. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажиллаж, У/2018/58 тоот актаар баталгаажсан. Цэвэрлэх байгууламжийн механик цэвэрлэгээ, үйлдвэрийн барилга, захиргааны барилгуудын төмөр бетон цутгалтын ажил хийгдсэн. Биологи цэвэрлэгээний блокын төмөр бетон цутгалтын ажил 100% хийгдсэн. Бохир ус, ариутгах татуургын 4,01 км шугамын ажил хийгдэж дууссан.