ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХОТ БАЙГУУЛАЛТ, ХИЛИЙН ОЙРОЛЦОО СУУРИН ГАЗРУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨСӨЛ MON0204
Төслийн зорилго: Төсөлд хамрагдсан хотуудын хөгжлийг үр ашигтай зөв төлөвлөх, чанартай, найдвартай өргөн хүрээг хамарсан нийтийн аж ахуйн үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэхэд оршино.
Төслийн онцлог: Төсөлд хамрагдаж буй сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, нэн тэргүүнд шаардагдах дэд бүтцийн барилга байгууламжийг барих, түүний ашиглалт үйлчилгээг хариуцах оператор компанийг байгуулж чадавхжуулах зэрэг ажлуудыг хамарсан цогц шийдэл гаргах юм.
Төслийн зорилтууд:
Зорилт 1. Төслийн сумдын хөгжлийг үр ашигтай, зөв төлөвлөх;
Зорилт 2. Төслийн сумдын дэд бүтцийг хөгжүүлэх;
Зорилт 3. Төслийн сумдад нийтийн аж ахуйн үйлчилгээний тогтвортой байгууллагыг бий болгоход дэмжлэг үзүүлэх.
Төслийн хүрээнд хийгдсэн томоохон ажлууд:
1.Сайншанд, Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумдын 2025 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон “Шинэ Сайншанд” орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, батлуулсан.
2. Сайншанд хотод 6,45 км цэвэр усны шугам, 5,06 км бохир усны шугам, 2,7 км дулааны шугам, 8,4 МВт хүчин чадалтай дулааны зуух, дагалдах насос, тоног төхөөрөмж, зуухны барилга, харуулын байр, цахилгаан дамжуулах дэд станц, дизель цахилгаан үүсгүүр, хамгаалалтын хашаа, 2 км хатуу хучилттай авто зам барьж, ашиглалтанд оруулж, хатуу хог хаягдлын машин ханган нийлүүлсэн.
3. Даланзадгад хотод 1,000 м3 усан сан, 1,4 км цахилгаан дамжуулах шугам, гүний худаг, 1,4 км ус дамжуулах шугам, гэр хороололд 4,7 км бохир усны шугам барьж, ашиглалтад оруулсан.
4. Замын Үүд суманд 13,4 км цэвэр усны шугам, 7,87 км бохир усны шугам, 3 ш ус түгээх байр, 2 ш бохир усны насосны станц, 3 км дулааны шугам, 3 ш дулаан дамжуулах төв, 3 ш дизель цахилгаан үүсгүүр барьж, ашиглалтанд оруулж, хог пресслэгч ханган нийлүүлж, хатуу хаягдлыг булж зайлуулах цэгийн ажил болон цэцэрлэг, сургуулийг нэгдсэн дулааны шугамд холбох ажил хийгдсэн.
5. Гурвантэс суманд 100 м3 багтаамжтай усан сан, 2 ш гүний худаг, 3,2 км цахилгаан дамжуулах шугам, 5,7 км цэвэр усны шугам, 4,1 км бохир усны шугам, бохир ус цэвэрлэх байгууламж, 3 ш ус түгээх байр, 2 км хатуу хучилттай авто зам, 1,8 км үерийн далан барьж, ашиглалтанд оруулсан.
6. Цогтцэций суманд 2 ш 100 м3 багтаамжтай усан сан, 0,6 км цахилгаан дамжуулах шугам, 3 ш ус түгээх байр, бохир усны насосны станц, 6,6 км цэвэр усны шугам, 5,8 км бохир усны шугам барьж, ашиглалтанд оруулсан.
7. Ханбогд суманд 5.5 км цэвэр усны шугам, 8.4 км бохир усны шугам, 5.4 км цахилгаан дамжуулах шугам, 2 км дулааны шугам, 2 ш ус түгээх байр, бохир ус цэвэрлэх байгууламж барьж, хүлээлгэн өгсөн.