Барилгын салбарын инженер техникийн ажилтнуудад зориулсан сургалтанд урьж байна

Барилга, хот байгуулалтын яамнаас дөрөвдүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар” болгон зарласантай холбогдуулан ААН, байгууллага, иргэдэд зориулан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хэрхэн мөрдүүлэх зэрэг сургалт зөвлөгөө, мэдээллийг үе шаттай хүргэж байна. 

Энэ сарын 5-ны өдрийн 09:00 цагаас Барилгын ажил гүйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалтан, инженер техникийн ажилтнуудад зориулсан сургалт Барилгын хөгжлийн төвийн хурлын танхимд болох гэж байна. 

Сургалтаар: 
-Барилгын тухай хуулийг дагалдан гарсан дүрэм, журам

-Аж ахуйн нэгж байгууллагууд дахь хяналт, шалгалт, цаашид авах арга хэмжээ

-Эрсдэлийн менежмент

-Барилга угсралтын ажилд илэрч буй нийтлэг зөрчил дутагдал, урьдчилан сэргийлэх арга зам

-Барилгын талбайд бетон зуурмаг, арматур даацын бүтээцүүдийг хүлээн авах, арчлах, хэрэглэх аргачлал

-Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журам

-УБ хотын хөрсний усны горимын судалгаа, барилга байгууламжийг хөрсний уснаас хамгаалах арга зам

-Барилга угсралтын ажилд дотоод хяналтын хэрэгжүүлж буй туршлага сэдвийн хүрээнд явагдана.

Та бүхнийг Барилга угсралтын аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан үнэ төлбөргүй сургалтанд оролцохыг урьж байна.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ 
 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан