БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён орон сууцны төсөлтэй танилцлаа

     Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд БНСУ-ын Засгийн газраас Монгол улсын Засгийн газар олгох нэн хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлийн хэлэлцээ хийлээ. 

Уг зээлийн санхүүжилтийг Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд орон сууцны бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөсөн юм. Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНСУ-ын ерөнхий сайд Ли Наг Ён, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан нар зээлийн хэлэлцээний дараа  түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төслийн хүрээнд хийгдэх Яармаг орчимд баригдах “Солонго-1”, “Солонго-2” хорооллын макеттай танилцлаа. 

Уг газар нь инженерийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн бүс бөгөөд сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газрыг хамтад нь шийдэхээр төлөвлөсөн гэж Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцууллаа.
 

                                                                БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ 
 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан