Төрийн дээд одон медаль гардууллаа

     Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14-р зарлиг, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 42-р зарлигаар Барилгын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа. 

   Монголын барилгачдын үндэсний ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн, "Эрчим инженеринг" ХХК-ийн ерөнхий захирал Махвалын Батболд, Энхтайвны корпусын ажилтан, барилгын салбарын ахмад инженер Далайгийн Баярсайхан нарыг төрийн дээд "Алтан гадас" одонгоор шагнасныг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан гардуулж, ажлын амжилт хүслээ. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан