“Улаанбаатар барилга-2019” үзэсгэлэн 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байна 

Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөний хүрээнд Барилга, Хот Байгуулалтын Яам, Барилгын Хөгжлийн Төв, “Мишээл Экспо” ХХК хамтран зохион байгуулж буй “УЛААНБААТАР БАРИЛГА-2019” Барилгын материал, шинэ техник технологийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. 

Нээлтийн үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Билэгжаргал, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал М.Ибрай,  “Мишээл экспо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Олонбаяр нар болон Аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо. 

14 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Улаанбаатар барилга-2019” үзэсгэлэнд Барилгын материал, шинэ техник, тоног төхөөрөмж, Барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд, Зураг төсөл дизайны үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд, Хүнд машин, механизм, Барилгын гадна тохижилт, ландшафт, гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг дотоодын болон ОХУ, БНХАУ, Япон, Герман, Солонгос, Франц зэрэг улс орнуудын150 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцож байна. 

Үзэсгэлэнгийн өдрүүдэд хэрэглэгч олон нийтэд зориулсан шинэ технологийг танилцуулах сургалт, 2018-2019 онд шинээр батлагдсан стандартын сургалтууд болохоос гадна бараа бүтээгдэхүүн, орон сууцаа худалдах сурталчилгааны өдөрлөг зохион байгуулагдах юм.  

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан