ЭРДЭНЭТ ХОТЫН БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ УЛСЫН КОМИСС АЖИЛЛАА.
Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын 9,5 сая.еврогийн хөнгөлөлттэй зээл, Монгол Улсын Засгийн газрын 9,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Орхон аймагт “Эрдэнэт хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөл төсөл”-ийн барилга угсралтын ажлыг 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлсэн.
Төслийн хүрээнд хоногт 24000 м3 ахуйн бохир усыг зохиомол биологи цэвэрлэгээний аргаар цэвэршүүлэх хүч чадалтай цэвэрлэх байгууламжийг шинээр барьсан.
Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг “Ардааган” ХХК, “Байгууламж” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж, 2018 оны 9 дүгээр сарын 26-нд улсын комисс ажиллан байнгын ашиглалтад оруулахаар хүлээн авсан.
БНФУ-ын талаас цэвэрлэх байгууламжийн технологийн тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэж, угсралт суурилуулалтын ажлууд хийгдсэн. Монголын талаас төслийн барилга угсралтын ажлыг санхүүжүүлсэн. Дээрх цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрикийн эргэлтийн усанд дахин ашиглахаар зураг төслийг боловсруулан барьж байгуулаад байна.