Тендерийн урилга
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ
Огноо : 2018-08-10
Захиалагч: Барилга, хот байгуулалтын яам.
Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим.
Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсөв.
ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журам Хосолмол үнэлгээний арга.
Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим.
- Барилга, хот байгуулалтын яам нь Mонгол Улсын 2018 төсвийн тухай хуулийг үндэслэн гарсан “Зураг төслийн ажлын жагсаалт батлах тухай” Сангийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 177 дугаар тушаалаар батлагдсан дараах ажлуудыг гүйцэтгүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Энэхүү зөвлөх үйлчилгээ нь дараах 9 багц ажлаас бүрдэнэ. Үүнд:
№ | Зөвлөх үйлчилгээний нэр |
1 | Газар хөдлөлтөд тэсвэргүй нийтийн орон сууцны зориулалтын барилгыг буулгаж шинээр барих, ашиглах боломжтой барилгыг бэхэлж, хүчитгэх багц зураг төсөл /Улаанбаатар/” |
2 | “Үерийн хамгаалалтын барилга байгууламж зураг төсөл /Баян-Өлгий, Улаанхус, Ногооннуур сумд/” |
3 | “Сумын болон Чөлөөт бүсийн хэрэглэгчдийг холбох инженерийн магистрал шугамын өргөтгөлийн зураг, төсөл /Дорноговь, Замын-Үүд сум/” |
4 | “Алтай хотын гэр хорооллыг дахин төлөвлөх замаар инженерийн дэд бүтэц бий болгох, амины орон сууцны хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ТЭЗҮ, зураг төсөл /Говь-Алтай/, |
5 | Таван сумын төвийн хэсгийн инженерийн шугам сүлжээний зураг төсөл /Говь-Алтай/” |
6 | “Таван сумын төвийн хэсгийн инженерийн шугам сүлжээний зураг төсөл /Сүхбаатар/” |
7 | “Баянголын амны цэвэр усны шугамын усан сан, өргөлтийн насос станцын цахилгаан хангамж, автоматжуулалтын зураг төсөл /Улаанбаатар, Сонгинохайрхан/” |
8 | “Цэвэр усны цамхаг байгууламжийн зураг төсөл /Ховд. Буянт сум/, |
9 | Нэгдсэн төвлөрсөн халаалтад холбох зураг төсөл /Ховд. Буянт сум/, |
10 | Багийн цэвэр бохир усны шугам сүлжээний зураг төсөл /Ховд. Жаргалант. Наран баг/” |
3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлага хангасан эсэх талаарх нотлох баримтыг ирүүлнэ. Үүнд:
- Байгууллагын гэрчилгээ, холбогдох тусгай зөвшөөрлийн хуулбар;
- Байгууллагын цахим татварын тодорхойлолт /e-tax/
- Борлуулалтын хэмжээ: -Сүүлийн 3 жил буюу 2015 он, 2016 он, 2017 оны борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь үнийн дүнгийн 70%-аас багагүй байх;
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: – Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 40%-аас доошгүй байх;
- Ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох боловсон хүчний ур чадварын мэдээлэл, туршлага/
- Банк (хугацаа хэтэрсэн зээл, өргүй), татвар (дутуу төлөлт өргүй), шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага (өр төлбөргүй)-ын тодорхойлолт; /татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй бол эрх бүхий бус гэж үзнэ”/
- Тендерийн үнийн дүнгийн 50%-c багагүй ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2015 он, 2016 он, 2017 он байна;
- Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлнэ үү. Зөвлөх хуулийн этгээд нь мэдүүлгээ Монгол хэл дээр ирүүлнэ.
Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын байр 12 дугаар байр,Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар, 319А өрөө, Харилцах утас: 76003333 (1151)