Хэлэлцүүлэгт урьж байна

Хэлэлцүүлэг зохион байгуулах тухай

Засгийн газрын 2017 оны 69 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийг мөрдөж эхлээд байна. Уг дүрмийн хүрээнд Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 105 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ил далд ажлын актын маягтууд”-ын талаарх хэлэлцүүлгийг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын хурлын танхимд 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулах тул хүрэлцэн ирж, санал солилцохыг урьж байна.
Хэлэлцүүлэгтэй холбоотой тодруулгыг тус яамны Барилга, барилгын материалыг үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн С.Должинсүрэн /холбоо барих ажлын дугаар: 76003333-1150, гар утас: 94186684, е-майл хаяг: s.doljinsuren@mcud.gov.mn /-тэй холбогдоно уу.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан