“Барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ”, сэдэвт сургалт зохион байгууллаа.
Япон Улсын “ЖАЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”, БХБЯ, ОБЕГ, МХЕГ, МБИХ болон бусад байгууллагуудаас хамтран “Барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ”, “Инженерийн шугам сүлжээний газар хөдлөлтийн хохирлын үнэлгээ” сэдэвт сургалтыг 2018 оны 6 дугаар сарын 4-өөс 7-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад аймгуудын барилга, дэд бүтцийн асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд, аймаг нийслэл дүүргүүдийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын улсын байцаагч нар, Нийслэлийн Барилга хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрын барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтнүүд зэрэг нийт 180 гаран хүн хамрагдлаа.
Гурван өдөр үргэлжилсэн “Барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ” сэдэвт сургалтаар Япон улсад ашиглагддаг үнэлгээний аргачлалын тухай ерөнхий ойлголт, аргачлалын онцлог, тооцооны зарчмын тухай лекц, дасгал ажил, барилгын биет судалгаанд ашиглагддаг багажуудын танилцуулга, “Инженерийн шугам сүлжээний газар хөдлөлтийн хохирлын үнэлгээ” сэдэвт 1 өдрийн сургалтаар Япон болон олон улсад ашиглагддаг ИШС-ний хохирлыг үнэлэх “Эмзэг байдлын муруйн аргачлал”, эрсдэлийн шалгуур зэрэг сэдвээр онол, дадлага хосолсон байдлаар зохион байгуулагдаж өндөрлөлөө.