ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
- Барилга, хот байгуулалтын яам нь “Аймаг, сум, суурин газруудын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн бичил мужлалын зураглал хийх, газар хөдлөлтийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлт, техникийн судалгааны ажлыг гүйцэтгэх” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд:
Газар хөдлөлийн өндөр эрсдэл бүхий 9 аймгийн төвийн
- Геологи, тектоник ба геодинамикийн нөхцөлийг тодорхойлох;
- Газар хөдлөлтийн идэвхтэй хагарлуудын байршил, геометрийн хэмжээс, боломжит хүчтэй газар хөдлөлтийн хүч, давтагдах хугацаа ба хүчтэй газар хөдлөлтийн голомтын бүсийг судлах;
- Газар хөдлөлтийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер геологи, гидрогеологи судалгааг хийх;
- Газар хөдлөлтийн аюулын магадлалт үнэлгээ, Хөрсний оргил хурдатгал болон хүчтэй газар хөдлөлтийн онолын бичлэгийг тооцоолох;
- Тухайн суурин газрын нутаг дэвсгэрийн 1:10000 масштабтай бичил мужлал, инженер-геологи, гидрогеологийн зураг зохиох, өгөгдөл цуглуулж, мэдээллийн сан үүсгэх;
- Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох:
- Гэрчилгээний хуулбар;
- E-tax-ийн цахим тодорхойлолт;
- Байгууллагын танилцуулга;
- Голлох инженер техникийн ажилтан, техник тоног төхөрөөмжийн товч танилцуулга;
- Инженер-геологийн тусгай зөвшөөрөл, гэрээ, хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Ижил төстэй ажил, үйлчилгээ үзүүлсэн туршлага зэрэг мэдээллийг ирүүлнэ.
- Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 5 дугаар сарын 25-ний өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 10.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын байр 12 дугаар байр,
Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар, 319а өрөө
Харилцах утас: 76003333 (1151)
Сэтгэгдэл байхгүй байна
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.