Сайд Х.Баделхан “ МонголБазальт” компаний хувьцаат компани болох олон нийтэд хувьцаагаа арилжих ажиллагааны нээлтэд оролцлоо.
Барилга, хот байгуулалтын Сайд Х.Баделхан “ МонголБазальт” компаний хувьцаат компани болох олон нийтэд хувьцаагаа арилжих ажиллагааны нээлтэд оролцлоо.
МонголБазальт” компанийг хувьцаат компани болох, олон нийтэд хувьцаагаа арилжаалах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл өгч нийт 56.4 сая ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэж тогтоол гаргасан.
Компаний нийт хувьцааны 30 хувь буюу 16.9 сая ширхэг хувьцааг нэгж бүрийг нь 380 төгрөгөөр арилжааллаа.
“ МонголБазальт” компани нь 2007 онд байгуулагдсан чулуун хөвөн дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэгч үндэсний компани юм. Одоогоор жилдээ 5.000 тонн буюу 50.000 м3 чулуун хөвөн дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэдэг.
Цаашдаа чулуун хөвөн үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлийг нэвтрүүлж, чанарын өндөр шаардлага хангасан дулаан тусгаарлалтын материалаар дотоодын хэрэгцээг хангах зорилт тавин ажиллаж байгаа болно.