ДЭЛХИЙН ХОТУУДЫН13 ДАХЬ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ


20 минутын хот хөгжлийн төв нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөр /НҮБ-Хабитат/-өөс Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо зохион байгуулсан “Дэлхийн хотуудын 13 дахь удаагийн чуулга уулзалт” /World Urban Forum 13, WUF13/-д Монгол Улсад хэрэгжүүлж буй “20 минутын хот” хөгжлийн бодлого, арга хэмжээ, санаачилгыг олон улсын түвшинд танилцуулах ажлыг амжилттай гүйцэтгэлээ. Тус чуулганд 20 минутын хот хөгжлийн төвийн захирал Б.Бямбажаргал, Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Булган нар оролцон, Олон Улсын тогтвортой хөгжил, ухаалаг хот, иргэн төвтэй хот төлөвлөлт, өгөгдөлд суурилсан төлөвлөлтийн чиглэлээр туршлага солилцон, шинэлэг шийдэл, бодлогын аргачлалуудтай танилцан, Олон Улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаа эхлүүлэх боломж нөхцлийг бий болгов.