38 ДАХЬ УДААГИЙН “BARILGA EXPO” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Монгол Улсын барилгын салбарын хамгийн том арга хэмжээ болох 38 дахь удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэн яармагийг нээж Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа үг хэлэв.

Тэрбээр “Барилга угсралт, их засварын ажлын дүнгээс харахад 2023 онд 7.9 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэж байсан бол 2024 онд 9.1 их наяд болж өссөн дүнтэй байна. Өнөөдрийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийг барилгын салбар бүрдүүлж, 96.1 мянган барилгачид байгаагаас 8154 буюу 8.5 хувийг мэргэшсэн, зөвлөх инженерүүд эзэлж байна.

Салбарын үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хирээр хууль эрх зүйн шинэчлэл, барилгын норм нормативын баримт бичгийн зохицуулалтуудыг боловсронгуй болгох, цаг үеийн шаардлагад нийцүүлэх, инженер техникийн мэргэжилтэй ажилтнуудыг сургаж мэргэшүүлэх гэх мэт олон асуудлууд урган гардаг.

Иймд Хууль эрх зүйн шинэчлэлийг хийж Барилгын ерөнхий хууль, Хот байгуулалтын тухай хууль, Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга,Үндэсний орон сууцжуулалтын тухай Барилгын салбарын багц хуулийн төслүүдийг боловсруулан батлуулахаар ажиллаж байна" гэдгийг онцлов.

Энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Герман, Итали зэрэг 20 гаруй орны 60 гаруй гадаадын компани, дотоодын 300 гаруй байгууллага оролцож, барилгын материал, тоног төхөөрөмж, инновац технологийг олон нийтэд танилцуулж байна.

Үргэлжлүүлэн Барилга.МН компанийн ТУЗ-ийн дарга, "BARILGA EXPO"-ийн үүсгэн байгуулагч, Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Батсүх ““Build smart” уриан дор зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэн нь барилгын салбарын тогтвортой хөгжил, технологий дэвшил, ногоон шийдэл, инновацийг түлхүү дэмжих зорилготой бөгөөд салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд хамтран ажиллах, шинэ мэдээлэл солилцох, түншлэл бий болгох таатай орчныг бүрдүүлж байгаа" гэв.

“Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар яриандаа “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх 24 мега төслийг дагаж 200 гаруй стандартыг шинээр боловсруулж, эхнээс нь нутагшуулж байна. Мөн мэргэжилтэн боловсон хүчнийг бэлдэх тал дээр онцгойлон анхаарч байна. Өнөөдөр “Сэлбэ 20 минут хот” төслийн сүүлийн тендерт дотоодын 4 ААН, гадны нэг компани шалгарсан. Удахгүй бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Энэхүү бүтээн байгуулалтын ард бид хамтын хүчээр гарах ёстой” гэдгийг онцоллоо.

Тус үзэсгэлэн яармаг нь есдүгээр сарын 12-14-ний хооронд үргэлжилнэ.

 

May be an image of 3 people and text that says 'ORIENT คนทชื่อ Moser Window undaMoserWindowDe D CONSTRUCTIONFAR BARILGA EXPO'

May be an image of 5 people and text

May be an image of 6 people, lighting and text

May be an image of ‎7 people and ‎text that says '‎SCHOMBURG Building Product Systems Η TOMEPTrPynn TEMEΡT rPynn A48 BARILGA EXPO BODORA-14 BODOR A-14 CNC LASER GODORRA TyM3HTEMEPTrPynn TyM3H TΘMΘΡΤ rPynn 6yT33rA3ΧΥH حح TeMepT ក្ាណ 6yT33rA3ΧyΥΗ าษา n3л 4raHenb סיפוניכות 김0m CHEO MOT‎'‎‎

May be an image of 8 people and text

May be an image of 5 people and text

May be an image of 3 people and text

May be an image of text


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан