“Барилгын мэдээлэлтэй загварчлал (BIM) технологийг нэвтрүүлэх үйл ажиллагаа” сэдэвт сургалт

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ, БНСУ-ын “Мүүён Си Эм" ХХК, "Эйч Энд Эйч Консалтинг" ХХК хамтран “Барилгын мэдээлэлтэй загварчлал (BIM) технологийг нэвтрүүлэх үйл ажиллагаа” сэдэвт сургалтыг 2025 оны 9 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус сургалтад Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, "Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Т.Пүрэвхатан, бусад удирдлагууд, аймаг, нийслэлийн ГХБХБГ, барилгын зураг төслийн байгууллага, компаниуд болон салбарын төрийн бус байгууллагуудын төлөөлөл, БНСУ-ын талаас “Мүүён Си Эм” ХХК-ийн Дэд ерөнхийлөгч болон Ухаалаг Барилгын менежментийн газрын (BIM) Төслийн менежмент хариуцсан захирал Сон Жонг Ху, График төлөвлөлтийн захирал Күүк Жонг Ху нар оролцлоо.


Барилгын мэдээлэлтэй загварчлал (BIM) технологийг барилгын салбарт нэвтрүүлснээр цаг хугацаа, цаас, төсөв хэмнэх боломжтойгоос гадна барилгыг захиалагчийн даалгавараас эхлээд зураг төсөл зохиох, батлуулах, барилга угсралтын ажил, ашиглалтанд орсны дараах засвар үйлчилгээ, хугацаа нь дуусаад нураах хүртэлх бүхий л шатанд мэдээлэл хадгалагдаж, мэдээлэл солилцоог дижитал хэлбэрт шилжүүлснээр бүтээмж, чанарыг дээшлүүлдгээрээ чухал ач холбогдолтой юм.


👷‍♂‍ Энэхүү сургалт нь барилгын салбарт дижитал шилжилтийг эрчимжүүлж, олон улсын жишигт нийцсэн шинэ арга зүйг нутагшуулах чухал алхам болж байна.

May be an image of 9 people and text

May be an image of 8 people and newsroom

May be an image of 5 people and text that says 'AHD theKOREAbuilding the KOREA building ntativeorganization ntative organization vanced.construction vanced construction rea through d d to contribute dto.contributeto to Ifare through focused on hree nd organizational hrough shor d part'

May be an image of 9 people, people studying and newsroom

May be an image of 12 people, people studying, table, newsroom, crowd and text

May be an image of 8 people, people studying and text

May be an image of 4 people and text

May be an image of 7 people, newsroom and text that says 'L AED 白 AED M AED 品 AED FI'


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан