ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.АМАРСАНАА ХББОС-ЫН САЙД Э.БАТ-АМГАЛАНД ХАНДАН ДАРААХ САНАЛЫГ ИЛЭРХИЙЛЭВ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, Сайдын зөвлөх И.Баттөгс нар Ховд аймагт ажиллав. Улмаар аймгийн удирдлагуудтай уулзаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөлтэй танилцаж, аймагт тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, 2026 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Тус аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 55 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.

Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланд хандан дараах саналыг илэрхийлэв.

Аймагт ундны усны хоёр дахь эх үүсвэр зайлшгүй шаардлагатай. 10 давхраас дээш орон сууцны барилга барилаа гэхэд усан хангамж нь хүрэлцэхгүй байна. Цаашид өсөн нэмэгдэх хэрэглээг хангахад хүндрэл үүсэх эрсдэлтэй.

Түүнчлэн 2014 онд Дэлхийн банкны төслөөр буюу 1.5 тэрбум төгрөгөөр цэвэрлэх байгууламжийг өргөтгөсөн ч элэгдэлд орж улмаар усаа шүүхгүй байгаа. Тиймээс шинэ цэвэрлэх байгууламж шаардлагатай.

Хуучин цахилгаан станц 2014 онд ашиглалтад орсон. Өнөөдрийн байдлаар ачаалал нь дээд цэгтээ хүрсэн. Улмаар шинэ дулааны цахилгаан станцын 5 га газрын асуудлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдвэрлэсэн боловч санхүүжилтгүйн улмаас гацсан байдалтай байгаа” гэв.

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Засаг дарга М.Амарсанаад хандан дээрх асуудлуудыг яаманд албан хүсэлтээр хандах ёстой гэдгийг онцлоод, хурдан шуурхай уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болголоо.

May be an image of 1 person and text

May be an image of 7 people, people studying and text

May be an image of 1 person

May be an image of 3 people

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан