ХББОС-ЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ШИНЭ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, Сайдын зөвлөх И.Баттөгс нар өчигдөр /2025.08.23/ Баян-Өлгий аймагт ажиллав. Энэ үеэр албаныхан Баян-Өлгий аймгийн шинэ бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

Тус төсөл нь Монгол Улсын Засгийн газар болон БНПУ-ын хооронд 2017 онд байгуулсан 50 сая хүртэлх Еврогийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Баян-Өлгий, Говьсүмбэр, Завхан, Увс, Дорнод аймгийн төвүүдэд хэрэгжиж байна.

Нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ ХББОС-ын сайд Э.БатАмгалан “Сүүлийн жилүүдэд Өлгий суманд орон сууцны болон үйлчилгээний барилгууд ихээр баригдаж хэрэглэгчдийн цэвэр усны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж улмаар хэрэглээнээс гарах бохир ус мөн хэмжээгээр нэмэгдэж цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах шаардлагатай бий болсныг үндэслэн, Монгол орны цаг уурын онцлогт тохирсон, хоногт 4200 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай, иж бүрэн цэвэрлэгээний байгууламжийг өнөөдөр ашиглалтад оруулж байна.

Шинэ цэвэрлэх байгууламжид ашигласан технологи нь олон улсад өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд бохир усыг гүн цэвэрлэж, цэвэрлэсэн усыг үйлдвэрлэлийн технологийн усны хэрэгцээнд болон ногоон байгууламжийн усалгаанд хэрэглэх, цэвэрлэх байгууламжаас гарах лагийг усгүйжүүлэн байгалийн шохойтой хольж боловсруулан ногоон байгууламж, газрын нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой" талаар онцоллоо.

Баян-Өлгий аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжийн төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр “Смарт Вэйст Технолоджис” ХХК ажилласан бөгөөд олон улсын туршлага, шинэлэг технологийн шийдлийг ийнхүү Монголд нутагшуулж эхэлжээ. Байгууламж нийт 3.5 сая еврогоор бүтсэн байна.

May be an image of 1 person and text that says '히 6ARH- 6ARH-eлrии AИMrИИH 4200M3T ΘΡΓΕΤΓΘΗ WИH34. Extension, Reconstructi Wastewater Treatmei'

May be an image of 5 people and suit

May be an image of 8 people

 

No photo description available.

May be an image of 1 person and water heater

May be an image of floor plan


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан