УЛС, ОРОН НУТГИЙН ЗЭРЭГЛЭЛТЭЙ БОЛОН ДАГУУЛ ХОТУУДЫН ЭДЭЛБЭР ГАЗРЫГ ТОДОРХОЙЛОХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 176 дугаар тушаалаар байгуулагдсан “Улс, орон нутгийн зэрэглэлтэй болон дагуул хотуудын эдэлбэр газрын хил заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг тодорхойлох” үүрэг бүхий Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ажлын хэсгийн ахлагч М.Баяраагаар ахлуулсан Ажлын хэсгийн эхний хурал 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр цахимаар зохион байгуулагдлаа
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ажлын хэсгийн ахлагч М.Баяраа хурлыг нээж Улсын Их Хурлын 2024 оны 72 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хотуудын эдэлбэр газрын хил заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг тогтоох ажлыг аймаг орон нутгаас эхлэн зохион байгуулагдах тул ажлын хэсэгт орсон нийслэл, 21 аймгийн Засаг даргын орлогч, аймаг нийслэлийн засаг дарга нар санаачлагатай шуурхай ажиллах талаар чиглэлийг өгсөн. Хурлын явцад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай хотуудын эдэлбэр газар тогтоох ажлын талаар танилцуулсан бөгөөд тус хуралд 21 аймгийн Засаг даргын орлогч, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нар, нийслэлийн Ерөнхий архитектор, Газар зохион байгуулалтын алба оролцлоо.
Уг ажлын хүрээнд орон нутагт тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар хэлэлцэж ажлын хэсгийн хурлын шийдвэрээр орон нутгийн удирдлагуудад тодорхой үүрэгийг өглөө.